Thermo Basalt-STU

 

Гадна бүрээс нь 50 мкм хөнгөн цагаан  ялтастай шилэн даавуун  дотролгоотой учираас механик цохилтод урагдаж  гэмтэхгүй, нар салхи бороонд бат бэх, ашиглалтын хугацаа 30 жил олон удаа ашиглах боломжтой High-Tech  бүтээгдэхүүн.  Дулаан дамжуулалтын итгэлцүүр  λ=0.032 Вт/(mk)

 

 

Дулаалга хийх

 

Дулаалга хийх үед шугам хоолойн дулаалгын системийн хийц бага зэрэг нугарах бөгөөд түүний сегментүүд адил талт трапец хэлбэртэй болно.

 

Труба хоолой дээр дулаалгын материалыг тавьж үл буцаагч чангалагч бүслүүрээр чангалахад сегментүүд дарагдан, трубаны бүх диаметрийн дагуу нягт, жигд сууж өгнө.

 

300 мм-ээс дээш диаметртэй труба хоолойн хувьд дулаалгын тал нь 30 кг/м*куб нягтралтай базальт хөвөн хавтан, тал нь өндөр нягтралтай хавтангаас бүрдэнэ. Угсралт хийх үед хөнгөрүүлсэн хэсэг нь трубаны доод хэсэгт таарах болно. Энэ нь  материалын жинг багасгах, дээд талын ачааллыг багасгах, ашиглалтын хугацааг уртасгах нөхцөл болж өгнө.

ТЕРМО БАЗАЛЬТ брэндийн Цилиндр шугам хоолойн эрдэст чулуун хөвөн дулаалгын

материалын бүтээгдэхүүн

 

© Монголбазальт ХХК.  Email: monbasalt@rockwool.mn  Утас: 70282189, 70170208, 99076694, 99076691, 990766995,  99026691