Бизнесмен, инженер, технологич Л.Ариунболд нь rockwool чулуун хөвөн бүтээгдэхүүний үйлдвэрийн үйл ажиллагааг Дани, ОХУ, БНХАУ болон Европын улс орнуудын туршлагаас судалсны үндсэн дээр Монгол улсад чулуун хөвөн бүтээгдэхүүн үйлдвэрлэх төслийг 2005 онд боловсруулж Монгол Базальт

компанийг үүсгэн байгуулсан. Компани нь дараахь үндсэн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна:

Галт уулын магмын халуун хайлмагын царцдасаас тогтсон базальт чулууг олборлож Basaltwool үйлдвэрийн түүхий эдийг бэлтгэх; Basaltwool брэнд нэрээр барилга, эрчим хүч, хөдөө аж ахуй, аялал жуулчлалтын салбарт дулаан тусгаарлах, дуу чимээ тусгаарлах буюу тохируулах зориулалттай rockwool чулуун хөвөн дулаан тусгаарлагч материал үйлдвэрлэх, борлуулах; Basaltwool материал болон базальт чулуунд үндэслэсэн бусад төрлийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх төсөл боловсруулах, хэрэгжүүлэх
Эрчим хүчний хэмнэлт, дулааны алдагдлыг бууруулах чулуун хөвөн бүтээгдэхүүнийг хэрэглээнд өргөн нэвтрүүлэх аргаар дэлхийн дулаарлыг бууруулах, агаар мандалд ялгарах нүүрсхүчлийн хийг бууруулах, Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад дорвитой хувь нэмэр оруулах. Үүний тулд улс, орны бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын томоохон төслүүдтэй хамтран ажиллах. Компани нь стратеги зорилтыг хэрэгжүүлэхдээ компанийн засаглалын зарчмыг удирдлага болгон зохион байгуулалтын хэлбэрээ сонгосон. Түүнчлэн, хүний нөөцийг хөгжүүлэх, үйлдвэрийн аюулгүй байдлыг хангах, бүтээмжийг нэмэгдүүлэх, цэвэр үйлдвэрлэл явуулах, нийгмийн хариуцлагатай бизнесийг хөгжүүлэх бодлогыг баримтлан ажиллана.

© Монголбазальт ХХК.  Email: monbasalt@rockwool.mn  Утас: 70282189, 70170208, 99076694, 99076691, 990766995,  99026691