BASALTWOOL SANDWICH

Үйлвэрийн хүчин чадал нь нэг үндсэн шугамтай ба 1 минутанд 6м2 хавтан үйлвэрлэн гаргах бөгөөд хоногт 2880 м2 жилд (250 ажлын өдөрт) 720000м2 хавтан үйлдвэрлэх хүчин чадалтай болно.

 

Тус компанийн үйлдвэрлэх Basaltwool брэндийн чулуун хөвөн сэндвич хавтангийн давуу тал нь галд шатахгүй, дулаан, дуу чимээ, ус чийгийг тусгаарлагч ба хүний бие, байгаль экологид сөрөг нөлөө муу нөлөөгүй, захиалагчийн захиалсан өнгө, загвар, урттайгаар үйлдвэрлэнэ. Үүнээс гадна засал хийгдэхгүй, барилга угсралтын ажлын хугацаа богино, жилийн турш угсралт хийх боломжтой, эдэлгээний хугацаа 50-иас дээш жил зэрэг барилгын материалын чанар стандартыг хангаж байгаа нь ижил төрлийн импортын мавериалын зардалыг бууруулж хөрөнгө оруулалтын өгөөжийг сайжруулах юм.

 

Үйлдвэрийн үндсэн тоног төхөөрөмж нь EN ISO 13849-1:2008 стандартаар үйлдвэрлэгдсэн бөгөөд Япон улсын Мицубиши корпорацын тоног төхөөрөмжөөр бүрэн автоматчилагдсан хэвлэн дармалдаж хавтан үйлдвэрлэх машин юм. Үндсэн түүхий эдээр Монгол Базальт компанийн BASALTWOOL брэндийн галд шатдаггүй чулуун хөвөнг ашиглана.

 

 

.

Импортыг орлох бүтээгдэхүүн

 

BASALTWOOL SANDWICH хавтан нь бага оврын зөөврийн байшин, амины орон сууц, дэлгүүр павилон, уул уурхай геологийн байр, хүнд хөнгөн үйлдвэрийн барилга, авто засвар үйлчилгээний төв, спорт заал, ХАА-н үр тарианы агуулах, МАА-н фирм, хашлага хан барих зэрэгт өргөнөөр хэрэглэгддэг.

© Монголбазальт ХХК.  Email: monbasalt@rockwool.mn  Утас: 70282189, 70170208, 99076694, 99076691, 990766995,  99026691