Basaltwool брэндийн rockwool чулуун хөвөн бүтээгдэхүүнд олгосон тохирлын гэрчилгээ,

лаборторийн шинжилгээний сэртифекатууд

Basaltwool Batts (Хавтан)

Basaltwool Flexible (Уян Хатан Хѳвсгѳр)

Thermobasalt Pipe (Уян болон Шулуун Хоолой)

Зарсан нь  биш худалдаж авсан нь

илүү хождог бүтээгдэхүүн

Базальт чулуу

 

Базальт чулуу нь 250 сая жилийн тэртээ 4 дэх цэрдийн үед галт уулын хайлмаг магма дэлхийн хөрсөнд асар хурдацтай гарч царцсанаар бий болсон хар болон саарал өнгөтэй галт уулын чулуу юм.

 

Базальт чулуу нь хатуулаг ихтэй шинж чанартайн зэрэгцээ, түүний бүтцэд байдаг шөрмөслөг нь бусад төрлийн чулуунаас ялгарах онцлогыг бүрдүүлдэг.

 

Базальт чулуу нь Монгол улсад болон дэлхий дээр түгээмэл тархалттай байдаг төдийгүй сар, марс, сугар зэрэг гаригуудад байдаг болохыг геологичид, эрдэмтэд тогтоожээ.

 

 

BASALTWOOL брэндийн чулуун хөвөн (rockwool)

 

BASALTWOOL брэндийн чулуун хөвөн нь базальт чулууг өндөр температурт (үйлдвэрлэлийн явцад базальт чулууг 1600°С орчимд хайлуулж) түүний бүтцэд байдаг шөрмөслөгийг хөвөнгийн хэлбэрт шилжүүлэн Монгол хүн Монголдоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн юм.

 

.

 

20-р зууны эхэнд Хавайн арлын Килуа галт ууланд судалгаа хийж байсан Америкийн залуу эрдэмтэд байгальд буй чулуун хөвөнг анх нээж түүний дулаан болон дуу чимээ тусгаарлах өндөр чадвар, ус нэвтрүүлдэггүй,

галд шатдаггүй зэрэг давуу талуудыг олж мэдэн ( rockwool) үйлдвэрлэлд нэвтрүүлснээс хойш хүн төрөлхтөн 100 гаруй жил чулуун хөвөнг хэрэглэсээр ирлээ.

 

Basaltwool брэндийн чулуун хөвөнгийн шөрмөслөг (сэмэрдэс) нь эрс тэс өөрчлөлтөд тэсвэртэй байдаг бөгөөд 1100°С халууныг ч тэсвэрлэж чаддаг нь галын аюул учирсан үед онцгой ач холбогдолтой хамгаалалт болдог.

Энэхүү шинж чанар нь дулаан дамжуулалт үлэмж бага байх чадвартай хосолсноор бусад

төрлийн материалиар орлох боломжгүй онцлогтой болгодог байна.

 

Өнөө үед чулуун хөвөн бүтээгдэхүүний галын аюулгүй байдлыг хангах өндөр ач холбогдол, дулаан тусгаарлах өндөр чадамж, дуу чимээ

тусгаарлах, шингээх, ус чийгнээс тусгаарлах зэрэг онцгой шинж чанаруудыг ашиглаж барилга, эрчим хүч, дэд бүтэц, тээвэр,

усан онгоц, төмөр зам, онгоц, цэрэг дайны техник, механизм, хөдөө аж ахуй зэрэг олон

салбарт өргөн ашиглаж байна.

 

 

 

© Монголбазальт ХХК.  Email: monbasalt@rockwool.mn  Утас: 70282189, 70170208, 99076694, 99076691, 990766995,  99026691